Улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг Үндэсний статистикийн хороо тооцдоггүй
Улсын өрийн хэмжээ 2014 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ –ий 55 орчим хувьд гарсан гэх мэдээллийн дагуу ҮСХ-ны МЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсангаас тодруулахад:
-Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-н 6 дугаар зүйлийн 1-д заасан дагуу Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистикийн мэдээлллийг 48 бүлэг үзүүлэлт, 82 үндсэн үзүүлэлт, 346 үзүүлэлтээр гаргаж байна.
Эдгээр үзүүлэлтэд улсын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь гэсэн үзүүлэлт ордоггүй бөгөөд статистикийн байгууллагын хувьд зөвхөн ДНБ-ийг жилийн бодит гүйцэтгэлийг тооцож, хэрэглэгчдэд тархаадаг.
Статистикийн мэдээлэл тархаах батлагдсан хуваарьт зааснаар ДНБ-ийг 2014 оны жинхэнэ гүйцэтгэлийг 2015 оны 2-р сарын 11-нд хэрэглэгчдэд тархаана.
Эцэст нь дүгнэж хэлэхэд Үндэсний статистикийн хороо нь статистикийн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг тооцож гаргадаг бөгөөд харин тухайн үзүүлэлтийн прогноз, таамаглал хийдэг байгууллага биш юм.