Сирийн амь үрэгдэгсдийн тоо мянгаас давлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Сирийн амь үрэгдэгсдийн тоо мянгаас давлаа

Сирид амиа алдагсдын тоо мянгаас давсан гэж хүний эрхийн төлөө
тэмцэгчид “Аль-Жазира” телевизид мэдээлжээ.

Египетийн хүний эрхийн төлөө тэмцэгч нэгэн байгууллагад 1062 хүн
үрэгдсэн гэх мэдээ байна. Нийт 10 гаруй мянган хүн баривчлагдсан. Үүний
зэрэгцээ Сирийн хүний эрхийн төлөө тэмцэгсдэд алагдсан 1100 хүний жагсаалт
байгаа гэнэ. Өөр 200 үхлийн талаар баталгаажуулагдаагүй мэдээлэл тэдэнд байгаа
ажээ. Сирийн удирдлагын эсрэг барууны орнууд ээлж дараатайгаар хориг арга
хэмжээ авч байна. Энэ сарын 9, 23-нд Европын холбоо Сирийн ерөнхийлөгч, мөн 13
өндөр тушаалтнуудыг нутагтаа оруулахгүй болов. Швейцари дахь Ассадын дансыг
битүүмжилсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж