Эхний менежерүүд төгслөө

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Эхний менежерүүд төгслөө

Ардчилсан намаас “Сум 330” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Түүгээр Монгол Улсын 21 аймгийн 330 сум тус бүрээс нэг хүнийг Удирдлагын академид сургахаар болжээ. Тэдний сургалтын төлбөрийн тал хувийг Ардчилсан намаас гаргаж байна. Одоогийн байдлаар гурван ээлжийн 105 сонсогч суралцаж буй аж. Тэдний түрүүч болох 35 хүн бүтэн жилийн сургалтаа дуусгаад өнөөдөр Төрийн удирдлагаар мэргэшсэн менежерийн диплом гардан авах гэж байна. Тэдний төгсөлтийн арга хэмжээ өнөөдөр 12.00 цагт Corporate зочид буудалд болох ажээ. Түүнд Ардчилсан намын удирдлагууд оролцох юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж