Ослын үр дагавартай тэмцэхэд туслах ахмад ажилтнууд нь хэдэн арван жилийн туршлагатай бөгөөд мөн тэдэнд залуу мэргэжилтнүүдийг цацрагийн хордлогоос хамгаалан өөрсдийгөө золиос болгох чин сэтгэлийн эрмэлзлэлтэй гэнэ.
Корпус байгуулах санаачлагыг тэтгэвэрт суугаа 72 настай инженер Ясутеру Ямада (Yasuteru Yamada) гаргажээ. Туршлага багатай залуус өндөр эрсдэлтэй ажил хийж байгаа нь түүний сэтгэлийг зовоосон гэнэ.
“Энэ ажлыг зөвхөн залуу инженерүүд хийх ёсгүй. Гэр бүлтэй, ирээдүйтэй залуус цацраг идэвхт бодисын хордлого авах ёсгүй” гэж тэрээр ярьсан байв. Одоо ослын станцад ээдрээтэй хүнд нөхцөлд 1000 гаруй хүн ажиллагч байгаагийн зарим нь захиалгат ажилчид ажээ. Тэд зургаан тогоотой АЦС-т хяналт тогтоон барихаар оролдож байна.
Ахмадуудын төлөвлөгөөг улстөрчид дэмжиж байна. Ахмадуудыг ажиллуулахаар боллоо гэхэд цараг туяаны хордлогод өртүүлэхгүйн тулд нарийн бэлтгэл хийх болно гэж тэд мэдэгдэж байна. Корпус байгуулагчид өөрсдийг нь амиа золиослогч нисгэгч-камиказе гэж зүйрлэн нэрлэж байгааг эсэргүүцлээ. Гэсэн ч зарим инженерүүд ослыг арилгахын тулд амиа өгсөн ч бэлэн гэж мэдэгдээд байгаа гэнэ.
Japan: elderly engineers want ‘final mission’ to Fukushima
Ш.МЯГМАР