Бизнес эрхлэгчдийг хүндэтгэдэг гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчдийг хүндэтгэдэг гэжээ

Глоб Скэн хэмээх байгууллагаас дэл­хийн 24 оронд хийсэн судалгааны дүнгээс харахад Оросын иргэд ямар нэг төрлийн жижиг бизнес эрхлэх итгэл сонирхол хам­гийн багатай болох нь тогтоогджээ. Су­далгаанд оролцсон орос иргэдийн 61 хувь нь шинэчлэл хийх болон бизнес хийхийг огт сонирхдоггүй гэж хариулсан байна.

Харин ямар нэг бизнес эр­хэлж ашиг олох итгэл сонирхол хам­гийн ихтэй байдаг хүмүүс бол АНУ, Индонези, Канад, Энэтхэг болон Австралийн иргэд байдаг аж. Тэр дундаа Индонезийн иргэдийн 85 хувь нь шинэлэг санаа, шинэчлэл хийж бизнес эрхлэх сонир­хол эрмэлзэлтэй байдаг гэсэн байна. Тэгвэл дараагийн байруудад нь ийм төрлийн эрмэлзлэлээрээ АНУ болон Хя­тадын иргэд орж байгаа гэнэ. Судалгаанд хамрагдсан америкчууд болон хятадуудын 75 хувь нь шинийг санаачилж бизнес эрхлэн ашиг орлого олох эрмэлзэл дүүрэн байгаа аж.

Нийт 24 мянга гаруй хүмүүсээс ав­сан энэ судалгаан дотор бас нэг сонирхолтой дүгнэлт гарсан нь Герма­наас бусад бүх улсын иргэдийн хувьд бизнесийг эхлэх нь төвөгтэй байдаг гэж олонхи нь хүлээн зөвшөөрсөн байхад харин германчууд тийм ч төвөгтэй биш хариулсан гэнэ. Бизнесийг эхлүүлэхэд төвөгтэй байдаг гэсэн хариултыг судалгаанд оролцсон германчуудын 48 хувь нь буюу цөөнх нь өгсөн байжээ. Тэгвэл ийм хариултыг америкчуу­дын 59 хувь нь,канадчуудын 55 хувь, австраличуудын 51 хувь нь өгчээ. Ха­рин хэдийгээр эдийн засгийн өсөлт бо­лон хурд нь байнга нэмэгдэж байгаа ч хөгжиж буй орнуудын иргэд бизнесийг шинээр эхлүүлэхэд амаргүй гэж олонхи нь зөвшөөрсөн байна. Тухайлбал хя­тадуу­дын 76 хувь, бразильчуудын 84 хувь, энэтхэгчүүдийн 72 хувь нь тийм хариулт өгч байгаа аж.

Санал асуулгад оролцсон дэлхийн бүх тивийн төлөөлөл болж байгаа 24 орны иргэд ерөнхийдөө бизнес эрхэлж байгаа хэн нэгэн бусдын хүндэтгэлийг хүлээдэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

 М.НАСТ


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж