Дуучин Кристина Агилера өнгөрсөн оны наймдугаар сард амаржиж охинтой болсон билээ. Тэрбээр энэ хугацаанд охиныхоо ганц ч зургийг твиттер, инстаграмдаа нийтлээгүй юм. Дуучин бүсгүй өчигдөр твиттертээ охиныхоо зургийг нийтэлж, фэнүүддээ бэлэг барьсан байна.
Охиныхоо зурагны дор Агилера “Миний жинхэнэ од” гэж жиргэжээ. Тэрбээр охиндоо “Summer Rain буюу Зуны бороо” хэмээх нэр хайрласан байна.
Агилерагийн нөхөр Мэтт Ратлерт охиныхоо нэрийг өгөх үеэр Филиппинд байжээ. Энэ үеэр бороотой байсан учир тэрбээр охиноо “Summer Rain” гэж нэрлэсэн гэнэ. Хосууд долоон настай Макс гэх хүүтэй билээ.
Т.АНУ