Засгийн газрын хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхэллээ

-Тавантолгойн асуудлаар танилцуулга хийнэ-

Төрийн ордноо Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн тухай, гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,  Худалдааны тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай төслүүдийг тус тус хэлэлцэх аж.

Мөн Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч сонгох ажлын явцын тухай танилцуулах бол, Л.Гантөмөр сайд Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай танилцуулах юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж