“Сайн” цэргүүдийг хугацаанаас нь өмнө халдаг

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

“Сайн” цэргүүдийг хугацаанаас нь өмнө халдаг

Хугацаат цэргийн албан хаагчдийг эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаанаас нь өмнө халж байна гэсэн мэдээлэл манай редакцид ирсэн юм. Харин бид энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/-аас тодрууллаа. Хугацаат цэргийн албан хаагчдаас албаа сайн хаасан, гавьяа байгуулсан тохиолдолд хугацаанаас нь өмнө халдаг байна. Энэ нь бараг уламжлал болсон зүйл гэнэ. Харин ийнхүү хугацаанаас нь өмнө тодорхой тооны цэргүүдийг халсан нь эдийн засгийн хямралтай огт холбоогүй арми хэвийн байгаа гэдгийг албаны хүн онцоллоо.

Мөн бид Хил хамгаалах ерөнхий газар/ХХЕГ/-ын удирдлагуудаас энэ талаар лавлахад “Хил хамгаалах байгууллага эрүүл мэндийн шалтгаан болон ар гэрийн гачигдал гэсэн хоёр л зүйлээр албан хаагчийг хугацаанаас нь өмнө чөлөөлдөг” байна.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж