Исландын үнс Герман хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Исландын үнс Герман хүрэв

Исландын Гримсвотн галт уул идэвхжиж, үнс нурмаар тургиж байгаа учир Герман агаарын орон зайнхаа хэсгийг хаалаа. Үүнээс гадна Дани, Норвегийн агаарын тээврийн ажиллагаа тасалдаж байгаа. Ойрын үед Их Британийн агаар үнснээс цэвэрлэгдэх боловч долоо хоногийн сүүлээр дахин идэвхжих бололтой. Гэхдээ байдал удахгүй хэвийн болно гэж мэргэжилтнүүд найдаж байна. Сүүлийн мэдээгээр галт уулын дэлбэрэлт зогссон гэнэ.

Лхагва гаригийн өглөөгүүр агаарт галт уулын үнс ихээр хуримтлагдаад байснаас Германы Бремен, Гамбургийн нисэх буудлуудыг хаагдсан. Берлинээс Тегель, Шенефельдад нисэх нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон гэж АР дамжуулжээ.

Үнс зүүн тийш нүүж байна

Eurocontrol агентлагийн мэдээгээр галт уулын үнсний үүл Данийн зарим районууд болон Норвегийн өмнөд, Шведийн баруун өмнөд нутгийн нисэх буудлуудын нислэгийн хуваарьт нөлөөх нь тодорхой болж байна. Мягмар гаригт Европ даяар нийт 29 мянган нислэг төлөвлөсөн байснаас 500 гаруйг нь цуцаллаа.
 Гамшгаас болон Оросын компаниуд ч нислэгээ өөрчилж байна. Орос Гамбургт хийх нислэгээ хойшлуулсан. Харин Франц, Испани эрсдлийн бүсэд байгаа ч нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулсангүй. Мягмар гаригт үнсэнд автсан Их Британийн агаар лхагва гаригт харьцангуй цэвэршиж эхэллээ. Исландын нисэх буудлууд эргээд хэвийн дэглэмээр ажиллаж эхэлсэн байна.

Гримсвотн галт уулын идэх суларч эхэлж байгаа. Гэхдээ баасан гаригт галт уулын хаягдал Нэгдсэн вант улсын нисэхийн тээвэрт саад хийж магадгүй. “Daily Mirror” сонинд бичсэнээр галт уулын хаягдал бараг сая шахуу хүний амралтад нөлөөлж магадгүй гэнэ. Ирэх долоо хоногт сургуулийн амралт эхэлж байгаа юм
Британийн цаг уурын албанаас энэ лхагва гаригт мэдээлснээр радарууд Гримсвотн галт уулын утааны баганыг  мэдрэхээ больсон байна.

Үнсэн үүл Казахстан хүрнэ

ГэхдээБританийн цаг уурын албаны зургаас харвал галт уулын үнс лхагва гаригт Нидерландын агаарт орж, Данийг бүхэлд нь, Бельгийн тал хувийг, Финляндын өмнөд хэсэг Шведийн ихэнх нутгийг бүрхсэн байв. Балтийн орнуудад ч үнс орж иржээ.
Туйлын салхи Исландын галт уулын бичил хэсгүүдийг төв Оросоор дамжуулан Казахстан руу тууж байна. Гэхдээ энэ нислэгт тэгтэл их нөлөөлөхгүй гэжээ.

“Даруухан” дэлбэрэлт

Исландын хамгийн идэвхтэй энэ галт уулын дэлбэрэлт өнгөрсөн жил Европыг үнсээр булсан Эйяфьятлайокудлийн дэлбэрэлтээс сулхан байна. Бид өнгөрсөн жилийнх шиг өргөн цар хүрээтэйгээр нислэгийг хаахгүй гэж Европын холбооны Тээврийн комиссар Сийм Каллас хэлжээ. Тээврийн комиссарын ярианы дараахан Европт хаалттай байсан нислэгийн ихэнхийг сэргээсэн байна. Өмнө нь шинжээчид энэ галт уулын үнсний бичил хэсэг өнгөрсөн жилийн үнснээс хүнд жинтэй байгаа учраас агаарт удаан тогтохгүй гэж хэлж байсан юм. Мөн галт уулын үнсэн багана 20 км-ийн өндөрт цацагдсан болохоор ихэнх нь иргэний агаарын тээврийн онгоцнуудад нөлөөлөхгүй гэж байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж