Дойче банк шинэ тэргүүнийг томилохоо хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Дойче банк шинэ тэргүүнийг томилохоо хойшлууллаа

Дойче банк гүйцэтгэх захирал Жосеф Акерманны залгамжлагчийг томилох шийдвэрээ хойшлуулсан нь энэ асуудал банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж буй хөрөнгө оруулагчдыг сандаргаж эхэлжээ. Дойче банкны гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн  Клеменс Борзиг хувьцаа эзэмшигчдийн хурал дээр гүйцэтгэх захирлыг сонгох шийдвэр тохиромжтой үеийг хүлээж байгаа гэж мэдэгдсэн юм. Акерманн залгамжлагчийг сонгоход багагүй нөлөөлсөн боловч эцсийн шийдвэрийг гүйцэтгэх зөвлөл гаргана гэж Борсиг хэлсэн байна.

Дойче банкны гүйцэтгэх захирал, швейцари гаралтай Жосеф Акерманн 2013 онд бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө халагдаж буй ажээ. Акерманны удирдлага дор Дойче банк аль ч үзүүлэлтээрээ Германы хамгийн том банк болж чадсан бөгөөд дэлхийн санхүүгийн хямралын үеийг засгийн газрын шууд дэмжлэггүйгээр даван гарч чадсан юм. Хэдийгээр Акерманн өнгөрсөн жилүүдэд гол гүйцэтгэгч менежерийн багийн бүрдүүлж чадсан боловч залгамжлагчаа бэлдэж амжаагүй ажээ.  Дойче банкинд  гол ашиг орлого авчирдаг хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгч корпорацийн хэрэг эрхлэгч Anshu Jain одоогоор гол манлайлагч болоод байна.  Санхүүгийн эгзэгтэй үе, болон удирдлагын асуудлаас үүдэн гүйцэтгэх захирлыг Германы улс төрд нөлөөтэй хүнээр сонгох тухай асуудал яригдаж байгаа бөгөөд герман гаралгүй учраас Anshu Jain тохирохгүй гэж үзэж байгаа ажээ.  Акерманны залгамжлагчаар Бундесбанкны захирал асан Аксель Веберийг сонгох магадлал их байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж