Дэлхийн цасны өдөр буюу Олон улсын өвлийн спортын өдөр нь харьцангуй сүүлийн үед тэмдэглэж ирсэн шинэхэн баяр билээ. Энэхүү баярыг Олон улсын цанын спортын холбооноос санаачлан 2012 оноос тэмдэглэх болсон юм. Өнөөдөр дэлхийн дөчөөд оронд энэхүү баярыг жил бүр тэмдэглэж байна. “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг залуус нэгдүгээр сарын 18-ны ням гарагт дэлхийн цасны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр “Монголын Мэргэжлийн Snowboard-ын холбоо”-ны тамирчид хичээл заан цэвэр агаарт спортоор хичээллэн нэгэн өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн юм. Sky Resort соёл, амралтын төвд болсон энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд спортын яамны сайд Г.Шийлэгдамба, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Раш нар хүрэлцэн ирсэн юм. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчилан залуус өөрсдөөрөө үлгэрлэсэн цасны баярын дугаарыг UBS телевизээр өнөөдөр орой хүлээн авч үзээрэй.
Эх сурвалж: www.manlailagch.mn