Inbox-оо хялбархан цэвэрлэх арр гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Inbox-оо хялбархан цэвэрлэх арр гарчээ

Таны цахим шууданд элдэв төрлийн зар сурталчилгааны мэйлүүд ирж, дүүргээд хэцүү байна уу. Спамаар бүртгээд байхад л шинэ шинэ сурталчилгааны мэйлүүд ирээд таны чухад захидлыг харагдахгүй болгоод байгаа бол Unsubscriber нэртэй энэхүү арр яг тохирно.

Уг арр-ыг ажиллуулахад таны мэдээлэл авахаар бүртгүүлсэн баталгаат хаягнаас бусад хаягуудаас ирсэн зар сурталчилгааны захидлуудыг бүгдийг нь маш хурдан хугацаанд устгаж, таны inbox-ыг цэвэрлэх юм байна.

Энэхүү арр-ыг одоогоор зөвхөн iOS үйлдлийн систем бүхий ухаалаг гар утаснуудад зориулан гаргаад байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж