Террорын эсрэг хоёр хоногийн тусгай ажиллагаа явуулсны үр дүнд Пакистаны цагдаагийнхан 604 хүнийг барин саатуулсан тухай NDTV мэдээлэв.
Хууль хяналтынхан Хайбер-Пахтунхва мужид ихээхэн хэмжээний буу зэвсэг хураасан байна. Баривчлагдсан хүмүүсийн тоонд Афганы 125 цагаачид оржээ.
Цагдаагийн ажилтнууд 1392 сургуульд шалгалт хийн тэдэнд аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгах талаар зөвлөмж өгсөн байна. Тус орны баруун хойд нутагт 150 гаруй талибийн дайчдыг устгаснаас бараг нэг сарын дараа энэ тусгай ажиллагааг явуулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР