
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1990-2000 онд 92.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байсан бол 2000-2010 онд төсвийн хөрөнгө оруулалт 1.6 их наяд төгрөгт хүрч үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд эдийн засаг эрчимтэй өргөжиж, Монгол Улсын гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаа нь хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бий болгож байна. Тиймээс энэ удаа хөрөнгө оруулалтыг цаашид хэрхэн зөв зохистой хуваарилах, үр өгөөжийг нь хэрхэн дээшлүүлэх талаар санал бодлоо солилцохоор төрийн бодлого хэрэгжүүлэгчид болон бодлого боловсруулагч байгууллагийн төлөөлөгчид санал бодлоо хуваалцах гэнэ.
Б.АЛТ