Цөөн хэдэн энгийн боловч хүчирхэг зүйлсийг хийгээд байгууллагаа ажиллахад гайхамшигтай газар болгоорой.
Бид бүгдээрээ байгаад л баймаар сэтгэл догдлуулсан сайхан газар ажиллахыг хүсдэггүй гэж үү?
“Ажиллахад хамгийн таатай сайхан газар” номын зохиогч, сэтгэл судлаач Рон Фрийдман “Хүний мөн чанарын хамгийн их санаа зовоосон асуудал бол бид урт удаан хугацаанд аз жаргалтай байж чаддаггүй. Эерэг сайхан сэтгэл хөдлөлүүд нэг мэдэхэд л алга болчихдог. Албан тушаал ахих, шинэ хэрэглэгчтэй болох, албан газраа нүүлгэсэн ч бай бид аз жаргалтай байхыг л хүсч эхэлдэг."
Асуудал юу вэ гэхээр бидний тархи биднийг нэг өдөр гайхашруулж байсан зүйл дараа өдөр нь нэг хэвийн зүйл болчихсон мэт орчинд дасан зохицохоор програмчлагджээ.
Хэрэв та ажиллахад таатай сайхан газар бий болгосон ч дараа нь тэр бүх зүйлсээ өөрчлөх хэрэгтэй болдог. Тэгвэл Фрийдман дараах 10 хүчирхэг ойлголтыг санал болгож байна:
1. Давтамж хэмжээнээс илүү чухал
Багийн гишүүддээ ямар нэг онцгой зүйл их хийх тусам илүү их аз жаргалтай, урам зоригтай байна. Гэхдээ жилийн эцэст ганц том бонус урамшуулал олгохын оронд түүнийгээ жижиг болгон хуваагаад жилийн турш тодорхой давтамжаар олгоорой. Жилийн эцэст л нэг удаа компаний том үдэшлэг хийхийн оронд бага багаар нэгээс олон удаа зохион байгуулаарай.
2. Янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах
Та ажилчиддаа санал болгож байгаа үйл ажиллагаануудаа ялгаа заагтай болгож өгвөл тэд ажил дээрээ гацаж, зоогдохгүй л болов уу. Нягтлан бодох бүртгэлийн Планте Моран пүүс ажилчиддаа дулааны улиралд хамтдаа мөхөөлдөс идэхийг санал болгодог жишээг иш татжээ. Тус пүүс цаг агаар хүйтрэхээр мөхөөлдөсний оронд алим болон гурилан бүтээгдэхүүн санал болгодог аж.
3. Гэнэтийн бэлэг сэтгэл хөдөлгөдөг
Ажлын өрөөндөө олон тооны бөмбөлөг хөөргөх гэх мэтээр ажилчиддаа ямар нэг зүйлээр гэнэтийн бэлэг барих эсвэл удирдлагаас ажилчиддаа кофе, талхаар үйлчлэх, шатан дээр хамтлаг тоглуулах гэх мэтээр бэлэг барьж болно шүү дээ. Ажилтнуудын тань нүүрэнд инээмсэглэл тодрох үед л та амжилттай ажилласнаа мэдэх болно.
4. Туршлага ямар нэг эд зүйлээс илүү чухал.
Та ажилчдаа ямар нэг гайхалтай зүйл хийснийх нь төлөө урамшуулах үедээ тэдний хувьд үнэхээр дурсамжтай сайхан зүйлийг өг. Хүн бүр сайшаан үнэлэх мөнгөн урамшуулал эсвэл бусад материаллаг хэлбэрээр амьдралд нь дурсан санаж явахуйц урамшуулал олговол таньд илүү үр дүнтэй, ашигтай. Хэдэн жилийн өмнө намайг том үйлчлүүлэгчтэй гэрээ хийж чадсанд захирал маань баяр хүргэж, эхнэр бид хоёрыг аялалаар явуулах урамшуулал олгож байсныг хэзээ ч мартдаггүй юм.
5. Бид яагаад аз жаргалтай байгаагаа үргэлж мэддэггүй.
Удирдагч хүний хувьд та ажлын байраа ажиллахад таатай сайхан болгох олон зүйлс бий. Хөгжим хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг. Казино, жижиглэн худалдааны дэлгүүр, оффис гээд олон газар сайн нөлөөтэй шүү.
6. Талархах сэтгэл бол аз жаргалтай байх нэг алхам
Ажилчид болон багийнхаа буруу зөрүү хийсэн зүйлс эсвэл хийгээгүй ажлын талаар зөвхөн ярих биш, тэдний ололт амжилтын талаар ярилцахад цаг хугацаа зориулж, хурал хийгээрэй. Тэдний олон нийтэд оруулсан хувь нэмэрт талархлаа илэрхийлж бай. Тэрхүү талархлаа хурлын үеэр эсвэл албан тасалгаанаас гадуур илэрхийлж ч болно.
7. Аливаа зүйлийг жижигхэн зүйлээс эхлээд бод
Гайхалтай ажлын байр бий болгохын тулд нэг том зүйлд анхаарахын оронд тэр том зүйлд хүрэхийн тулд олон жижиг зүйл хийдэг гэдгийг ухаар. Давтамж хэмжээнээс илүү чухал гэдгийг санаарай.
Эх сурвалж: biznetwork.mn