Сайн дурынхныг бөөнөөр нь буудахыг тушаажээ

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Сайн дурынхныг бөөнөөр нь буудахыг тушаажээ

Фото: Валентин Огиренко / Reuters

 

Украины зэвсэгт хүчин нэгдүгээр сарын 18-ны өдөр тус орны зүүн хязгаарын сайн дурынхны байрлалыг бөөнөөр буудах тушаал авсан байна. Ерөнхийлөгчийн зөвлөх, Батлан хамгаалахын сайдын туслах Юрий Бирюков энэ тухай Facebook дэх өөрийн хуудсанд өгүүлсэн байна.

 

“Бид гал зогсоохыг дэмжсэн үү, дэмжсэн? Бид тайвнаар байдлыг зохицуулахын төлөө байсан уу, байсан? Гэвч, өнөөдөр  яаж нармай нээдгийг үзүүлнэ” хэмээн Бирюков бичжээ.

 

Донецк ням гаригийн өглөө мэдээлэхдээ, шөнийн дотор гал нээсэн 32 тохиолдлыг бүртгэсэн гэв. Мөн тэд Донецкийн нисэх буудалд хийгдсэн гурван сөрөг довтолгооныг няцаажээ.

 

Украины хүчнийхэн шөнийн турш тэднийг 28 удаа сайн дурынхан буудсан, хоногийн дотор 69 удаа буудсан гэж мэдэгдсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж