УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд эхэллээ. Тус хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийх юм байна.
Мөн Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээлэл, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа Төрийн ордны “Б” танхимд мөн эхлүүлжээ.
Г.ДАРЬ