Австрали сайн дурын шинэ хөтөлбөрөө эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Австрали сайн дурын шинэ хөтөлбөрөө эхлүүллээ

Австралийн Гадаад хэргийн сайд Кевин Рүд “Олон улсын хөгжилд Австралийн сайн дурынхны оролцоо” нэртэй цоо шинэ засгийн газрын хөтөлбөрийг пүрэв гаригт зарлаж, албан ёсооор эхлүүллээ. 2011 онд уг хөтөлбөрийн дагуу дэлхийн хөгжиж буй 33 оронд 900 гаруй сайн дурын гишүүдийг илгээх юм.

Шинэ хөтөлбөрийн хүрээнд хилийн чанадад төрөлжсөн дөрвөн өөр хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Австралийн засгийн газрын нэрийн дор хэрэгжих энэхүү хөтөлбөрийг дотор нь төрөлжүүлэн ангилснаар хөтөлбөрийн жинхэнэ зорилго юунд оршихыг сайн дурын гишүүдэд ойлгуулж, тусламж хэрэгтэй байгаа газруудад шуурхай туслалцаа үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ гэж гадаад хэргийн сайд үзжээ. Австралийн сайн дурын гишүүд хөгжиж буй орнуудад очиж, иргэд, нийгмийн аж амьдралыг дээшлүүлэхэд эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ Австрали ахуйг бусад улсуудад танин мэдүүлэх үүрэгтэй аж.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж