Аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлэв

Увсын домогт долоон харын нэг Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын начин Дүгэрийн Солоон агсны нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 18-нд болж, өндөрлөлөө.

Барилдаанд аймгийн хурц арслан А.Алтанхуяг, С.Ариунбилэг, Б.Одгэрэл, О.Гантулга, аймгийн арслан А.Сүмбээ, А.Отгонбаатар, Т.Занданбат, Б.Хашбат, Г.Баасандорж, М.Бадарч, П.Баярхүү, Ш.Дарханбат, Б.Бат-Өлзий, Б.Батдорж, М.Еркебулан, У.Батгэрэл нарын тэргүүтэй аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Увс аймгийн Малчин сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Ц.Чимэддорж үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл, Увс аймгийн Тэс сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн харцага Ц.Мөнхбаяр нар үлдэв.

Д.Солоон начин нь 1964 оны улсын наадмын гурвын даваанд Завханы аймгийн заан В.Пүрэвжавыг, дөрөвт Ч.Адьяа зааныг, тавд Ц.Чимэд-Очир аваргыг давж шөвгөрөн зургаад Ч.Бээжин арслан(аварга)-д унаж начин цол хүртэж байсан. Баруун талтай, баруун хавсрах, дотуур өхийлдөх мэхийг голдуу хийдэг.

1960-1970 оны үед Увсын долоон хар хэмээн алдаршсан бөхчүүдийн нэг юм.

         Өнгөрөгч 11-р сард улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу нарын нэрэмжит,  12-р сард Ц.Лхамаа начны нэрэмжит барилдаанууд болсон билээ.

 

Тавын даваа

1.      Б.Одгэрэл а.х.а– Б.Хишигбаатар а.а

2.      О.Гантулга а.х.а– Х.Гантулга а.н

3.      А.Отгонбаатар а.а – Ө.Сүхбат а.а

4.      Б.Хашбат а.а – Б.Ундрал а.н

5.      Г.Баасандорж а.а – Б.Хаш-Эрдэнэ а.а

6.      Б.Баатарцол а.а – Ц.Чимэддорж а.а

7.      С.Ерөөлт а.а – Ц.Мөнхбаяр а.х

8.      М.Еркебулан а.а – Б.Ганхуяг а.а

Зургаагийн даваа

1.      Б.Одгэрэл а.х.а– Б.Ундрал а.н

2.      О.Гантулга а.х.а– Б.Ганхуяг а.а

3.      Ц.Чимэддорж а.а –Ө.Сүхбат а.а

4.      Б.Хаш-Эрдэнэ а.а – Ц.Мөнхбаяр а.х

Долоогийн даваа

1.      Б.Одгэрэл а.х.а – Ц.Чимэддорж а.а

2.      О.Гантулга а.х.а – Ц.Мөнхбаяр а.х

Наймын даваа

1.      О.Гантулга а.х.а –Ц.Чимэддорж а.а

   /түрүүлэв/             /үзүүрлэв/

Эх сурвалж:http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж