-Хакүхо М.Даваажаргал ёкозүна цолтой барилдсанаас хойш 600 дахь ялалтаа авлаа-
Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё талдаа орлоо. Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж буй Хацү башёгийн найм дахь өдөр буюу өчигдөр 81 настай Японы эзэн хаан Акихито гэргийн хамт морилон ирж, дээд зиндааны барилдааныг үзэж сонирхлоо.
Энэ башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлбэл мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн буюу 33 түрүүтэй бөх болж, түүхэнд мөнхрөх юм. Тэрээр өчигдрийн барилдаанд маэгаширагийн 3-с барилдаж буй Аминишикиг хикитоши мэхээр давж, 50 хувийн амжилтыг үзүүлснээр башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Мөн энэхүү ялалт Хакүхогийн хувьд ёкозүна цолтой барилдсанаас хойш 600 дахь ялалт нь аж.
Хакүхогийн араас ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато нар долоон давааа, нэг унаатай удаалж байна. Харин маэгаширагийн 6-с барилдаж буй Окиноүми тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан ч өчигдөр Ёошиказэд унасан юм. Одоогоор ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Котошёогикү, М-6 Окиноүми, М-13 Египетийн Оосүнаараши, М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нарын таван бөх зургаан даваатай удаалж байна.
Монголын бөхчүүдээс: (8 өдрийн дараах байдлаар)
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 7-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 6-2
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-4
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-4
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 4-4
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-2
M-13 Араваши Э.Дөлгөөн 4-4
M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 5-3
Жюүрёо:
Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 2-6
Барууны 4 Таканоива А.Баасандорж 3-5
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 3-5
3үүний-9 Сэйро А.Өнөболд 4-4
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 5-3
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-5 гэсэн амжилттай явна.
Ч.БОЛОР