Асгатынхан шинэ наадмын талбайтай болно

Хуучирсан мэдээ: 2015.01.18-нд нийтлэгдсэн

Асгатынхан шинэ наадмын талбайтай болно

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЗОРИГТ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА.

М.Зоригт гишүүнээр ахлуулсан багийнхны дараагийн өртөө Асгат сум байлаа. Уулзалтын үеэр иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг халуун усны жижигхэн байшинг тоосгоор өнгөлөхөд 29 сая төгрөг, хэдхэн сарын настай усан оргилуур хийхэд 25 сая төгрөг зарцуулах зэргээр үр ашиг багатай зүйлд хяналтгүй зарцуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Мөн дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа сургуулийн барилгын ажил удаашралтай байгааг, залуучуудад спортын төв шаардлагатай байгааг тойргынхоо гишүүнд дуулгалаа.

2008 онд 200 мянга орчим төгрөгийн цалин аваад амьдралд нь хүрэлцэж байсан бол өнөөдөр 400 мянга гаруй төгрөгийн цалин аваад амьдралд нь хүрэлцэхгүй байна, иймд юмны үнийн өсөлтийг төрөөс зохицуулж болдоггүй юм уу гэсэн асуултыг залуу багш тавилаа. Төрийн зүгээс үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, бензин, талх, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийг тодорхой хэмжээнд тогтоон барьж байгаа ч цалингийн өсөлт нь үүнийгээ гүйцэхгүй байгааг тайлбарлаж, энэ оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байхаар оруулж ирснийг 20 хувиар нэмэхээр өөрчилсөн гэдгийг ч гишүүн хэллээ.

Энэ жил Асгат сумын 90 жилийн ой тохиож байгаа. Хурдан морьдоороо алдартай Асгат нутгийнхаа наадмын талбайг шинэчлэн байгуулах санаачилгыг нутгийн хүү, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Мөнхжаргал гаргаж, энэ ажлын санхүүжилтийн эхлэл болгож, гэр бүлийнхнийхээ хамтаар 10 сая төгрөг хандивласан байна. Наадмын талбайг зөвхөн хандиваар босгоно гэдгийг тэр хэлсэн юм.

Үргэлжлэл бий.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж