-Эмч зөвлөж байна-
Холестерин нь хүний бие организмд гормон (үйлдвэрлэх) боловсруулах, эд эсийн мембран болоод мэдрэлийн эсийг бүрдүүлэхэд маш чухал үүрэгтэй тос маягийн бодис юм.
Хүний биед буй холестериний 85 хувийг элэг үйлдвэрлэдэг бөгөөд үлдсэн 15 хувийг нь хүний бие организм хоол хүнсээрээ дамжуулан олж авдаг.
Бие организм дахь холестериний ерөнхий түвшин хэвийн хэмжээнд байгаа эсэх эрүүл мэндэд маш чухал юм.
Гэхдээ гол үзүүлэлт нь “сайн”, “муу” холестерин гэсэн хоёр янзын тодорхойлолтоос шалтгаална.
“Сайн” холестериний түвшин нь хүний биед аль болох өндөр бол сайн. Харин “муу” нь хамгийн доод түвшинд байх нь хүний бие махбодид мэдээж ашигтай.
Тослог багатай хоол хүнс нь “муу” холестериний түвшинг эрс бууруулдаг болох нь батлагдсан. Тэгвэл “сайн“ холестериний түвшинг дээшлүүлэхийн тулд нүүрс ус бүхий хүнсийг аль болох бага хэрэглэх шаардлагатай.
Үүний тулд заавал дуртай хоолноосоо татгалзах албагүй. Маханд дуртай бол холестеринд санаа зовохгүй байж болно.
“Муу” холестериний хэмжээ ихсэх нь зүрх судасны тромбоз, инсуг инфаркт, атероскелероз гэх мэт өвчинг үүсгэх аюултай.
Өөх тос багатай үхэр хонины махыг долоо хоногт 2-3 удаа, зөв чанах юмуу жигнэж хэрэглэх болно. Хааяа шувуу болоод загасны мах идэж байвал “сайн“ холестериний түвшинг дээшлүүлэхэд тустай. Тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд “муу” холестериний түвшин нэмэгдэхгүй.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"