Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Бартон багаа орхино

Премьер лигийн “Ньюкасл Юнайтед” багийн хагас хамгаалагч Жое Бартон багаа орхих шийдвэр гаргажээ. Энэ жил 28 настай тоглогч багтайгаа хийсэн гэрээний сунгалтыг хийхийг хүсээгүй гэнэ. “Алаг шаазгайнууд”-ын босс Алан Пардью Бартонг авч үлдэхийг ихэд хичээсэн ч “зүггүй” тоглогч зөвшөөрсөнгүй. 2007 онд “Манчестер Сити”-гээс “Ньюкасл”-д ирж байсан Бартон нийт “Алаг шаазгайнууд”-ын бүрэлдэхүүнд 82 тоглолт хийж, найман гоол оруулжээ.

Бартон өнгөрсөн хоёрдугаар сард гэрээгээ сунгах талаар ярьж байсан ч улирал дууссаны дараа шийдвэрээ өөрчилсөн нь сонирхол татаж байна. Түүний төлөөлөгч Уилли МакКей “Би өнөөдөр өглөө багийн удирдлагын захирал Дерек Лламбиас хөлбөмбөгийн үйл ажиллагааны нарийн бичиг Ли Чарнлитай уулзсан ч ямар нэг санал тавиагүй” гэж хэлжээ. Тэгэхээр ирэх жил Бартон “Ньюкасл”-д сүүлийн улирлаа өнгөрөөгөөд багаа орхих нь. Гэхдээ тоглохгүй ч байж магадгүй байдалд хүрлээ.

“Сейнт Жеймс Парк”-ийн эздийг орхих магадлалтай тоглогчид нэлээд хэд бий бөгөөд жигүүрийн хамгаалагч Хосе Энрикег Премьер лигийн хэд хэдэн баг сонирхож байгаа.

Өнгөрсөн жил багт ирсэн хамгаалагч Сол Кэмпбэлл, довтлогч Шэфки Күки нар багаа орхиж байгааг албан ёсоор мэдээлсэн.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж