“Исламын улс” 350 хүнийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2015.01.18-нд нийтлэгдсэн

“Исламын улс” 350 хүнийг суллажээ

 

“Исламын улс” бүлэглэл Иракийн хойд хэсэгт оршин суудаг язиди үндэстний 350 орчим хүнийг суллажээ. Киркут хотын ойролцоох курдын сууринд ирсэн язиди үндэстнүүдийн ихэнхи нь хөгшин настай, өвчтэй хүмүүс аж. Тэднийг Мосул хотод хорьж байжээ. Нэгэн гэрчийн өгүүлснээр исламын зэвсэгт дайчид хөгшид, өвчтэй хүмүүсийг автобусанд суулгаад Киркут хот руу явуулсан гэнэ. “Исламын улс” бүлэглэл яагаад тэднийг сулласан нь тодорхойгүй байгаа юм. Тус бүлэглэл өнгөрсөн онд Иракийн хойд хэсэгт довтолж, гэм зэмгүй олон мянган хүнийг цаазлан хөнөөж, барьцаалжээ. “Исламын улс” бүлэглэл язиди үндэстэний охид, бүсгүйчүүдийг зэвсэгт дайчидтай гэрлүүлж, секс боолчлолд ашигладаг байна.

 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл өнгөрсөн онд Сири, Иракт довтлон газар нутгийн нэлээд хэсгийг эзлээд буй. Тус бүлэглэлийн эсрэг  АНУ-аар толгойлуулсан олон улсын цэргийн эвсэл агаараас дайралт хийж байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж