“Рома”-г одоо удирдаж буй нөөцийн дасгалжуулагч Винченцо Монтеллагийн гэрээ энэ зун гэхэд дуусах бөгөөд одоогоор баг нь ямар нэг сунгалтын талаар яриагүй байгаа юм.
“Рома”-д тоглож, дараа нь дасгалжуулж Италийн аварга болж байсан Маззоне “Хуучин тоглогч, мөн дасгалжуулагч харин одоо хөгжөөн дэмжигч нь болсон би, Карлог манай багт ирэхийг туйлын их хүсч байна. Түүнээс илүү энэ ажилд тохирох хүнийг одоогоор харахгүй байна. Тэр багийн ирээдүйг гэрэлтүүлж чадах нэгэн” гэж хэлжээ. Тэдний хувьд энэ улиралд Сери А лигт зургадугаар байрт орсон. Багийн шинэ эрин ирж байгаа гэж үзэж байгаа, учир нь тус багийг Томас ДиБенедитто хэмээх Америк эрхэм худалдаж аваад байгаа юм.
Анчелотти ч энэ яриаг үгүйсгээгүй бөгөөд “Рома”-г дасгалжуулж магадгүй талаар нэг бус удаа дурдаад амжжээ.