Баррель нефтийн үнэ 50,17 ам.доллар болжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.17-нд нийтлэгдсэн

Баррель нефтийн үнэ 50,17 ам.доллар болжээ

Фото: Stefan Wermuth / Reuters

Иракийн дэд ерөнхийлөгч Нури аль-Малики нефтийн үнэ унасныг “Орос болон Ираны  эсрэг дайн” гэж нэрлэсэн тухай Iraqi News дамжууллаа.

"Зарим орнуудын эдийн засгийг устгахад энэ улс төрийн үйл ажиллагаа чиглэгдсэн. Эхний ээлжинд Орос, Ираны эсрэг явагдаж байгаа ч тэр нь Иракт санамсаргүйгээр нөлөөлж байна" хэмээн аль-Малики хэлжээ.

Лондоны түүхий эдийн ICE биржийн нэгдүгээр сарын арилжаагаар баррель нефтийн үнэ 1,90 ам.доллараар нэмэгдэн, 50,17 ам.долларт хүрчээ. Нефтийн үнэ худалдааны дөрөв дэх өдрөө дараалан нэмэгдсээр байгаа аж.

Харин Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр нефтийн үнэ нэг баррель нь 48,69 ам.долларын төвшинд байгаа аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж