40 тонн коксжсон нүүрс нөөцөлнө

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

40 тонн коксжсон нүүрс нөөцөлнө

Ерөнхийлөгчийн тамгын газ­рын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийс­лэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний зөвлөлийн дөрөвдүгээр ху­ралдаан өчигдөр Төрийн ордонд бол­лоо. Хуралдаанаар хязгаарлалтын бүсийг байгуулах, 6000 айлыг цахилгаанаар хангах, автотээврийн хэрэгслийн бохирдуулалтыг багасгах зэрэг асуудлыг хэлэлцэж энэ талаар тогтоол гаргасан байна.

Хэлэлцсэн асуудлаас Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярын мэдээлэлд илүү анхаарал хандуулан хэлэлцүүлэг өрнөв. Тэрээр “2011-2012 оны өвөл тогтоосон бүсийн дагуу 11 мянган айлыг түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх ёстой. Тэдгээр айлуудад хэрэглэх шахмал болон сайжруулсан түлшний үйлдвэрлэл, хадгалах газар, худалдаалах цэгүүдийг байгуулах ажил хийгдэж байна. Үүнээс гадна Сансар, Цэргийн хотхон, Дарь эхийн чиглэлийн 17 нүүрс түлдэг уурын зуухыг хааж энэ хэсгийг төвлөрсөн дулаанд холбоно” гэв.

Үүнтэй холбогдуулан батласан төлөвлөгөөнд коксжсон нүүрсээр хангах ажлыг эрчимжүүлэх, аравдугаар сард амжиж 40 тонныг нөөцлөх тухай асуудлыг хөндөв. Энэ ажил ихээхэн удаашралтай явагдаж байгаа тул эрчимжүүлэх боломжийг зөвлөгөөнөөр тодотгов. Ингээд ажлын хэсгийнхэн зөвлөлдсөний эцэст аравдугаар сарын 1 гэхэд коксжуулсан нүүрсний 60 хувийг үйлдвэрлэгчидээр бэлтгүүлж авахаар тогтлоо. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэгчид нийслэлтэй байгуулсан гэрээгээ биелүүлж чадахгүй тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэх тухай энэ үеэр яригдлаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр энэ бүсийн албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмыг баталж, сурталчлах, хязгаарлалтын бүсийн өрхийн тоог нэмэгдүүлэхгүй байх, түлш жижиглэн борлуулах цэг байгуулах, хэсгийн ахлагч, дүүрэг бүрт ажиллах гэрээт ажилтан, түлш борлуулах цэгийн ажилтнуудтай гэрээ байгуулахаар тогтлоо. Түүнчлэн эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар 6000 мянган айлыг цахилгаан халаагуураар халаахад 34 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсоныг Үндэсний хорооны гишүүдийнх дийлэнх олонх нь техник эдийн засгийн үндэслэл муутай, үр ашиггүй болжээ гэж үзэн дахин нягтлан боловсруулахыг даалгалаа.

Э.Энхмаа


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж