Эсэргүүцлийн жагсаалын үеэр хүний амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.01.17-нд нийтлэгдсэн

Эсэргүүцлийн жагсаалын үеэр хүний амь үрэгдэв

 

"Charlie Hebdo" франц сэтгүүлд их зөнч Мухаммедийг шоглон зурсныг эсэргүүцсэн ажиллагааны үеэр  дөрвөн хүн амь үрэгдэж, 45 хүн хэлмэгдсэн тухай Reuters мэдээлэв. Тодруулбал, энэ үеэр нэг цагдаа, гурван энгийн иргэд амь үрэгджээ.

Жагсагчдын зарим нь нум сумаар зэвсэглэсэн байсан тухай мэдээнд онцолсон байв. Үүний өмнө Нигерийн өмнөд нутгийн Зиндер хотод сэтгүүлийн эсрэг жагсагчид Францын соёлын төвийг галдан шатаасан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж