Налайхын замд өнөөдөр 10.00 цагийн орчимд зам тээврийн осол гарч, хоёр хүн амиа алдан, арав гаруй хүн бэртлээ.
Микроавтобус болон ачааны “Зил 130” машинууд хурд хэтрүүлэн давхиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад энэхүү осол гарчээ.
Гэмтэж бэртсэн зорчигчдыг түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэсэн байна.
Осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор нийслэлийн болон тус дүүргийн замын цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Д.ЖАРГАЛ