Волейболын Азийн АШТ Монголд болно

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Волейболын Азийн АШТ Монголд болно

Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурал Казакстан улсын Алматы хотноо энэ сарын сарын 22-24-ны хооронд боллоо. Тус хурал нь анх удаагаа Төв Азид болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Хуралд АОСХ-ны Ерөнхийлөгч Занг Хишинг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Аль Хай Омар, Дэд ерөнхийлөгч Чен Кунинг, ЕНБД Сүй Яанит нар болон бусад албаны хүмүүс, Монгол Улсаас АОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, урилгаар ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан нар оролцжээ. Тус хурлаар 2011 болон 2012 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдийн эрхийг өгсөн байна. Азийн оюутны аварга шалгаруулах гольфын анхдугаар тэмцээнийг Тайланд улсад, чөлөөт бөхийн тэмцээнийг Иран улсад, эмэгтэйчүүдийн волейболын хоёрдугаар тэмцээнийг Монгол улсад 2012 оны дөрөвдүгээр сард зохион байгуулах албан ёсны эрх олгосон байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж