Компьютер угсарч сурмаар байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Компьютер угсарч сурмаар байна уу?

Өнөөдрөөс та бүхэндээ хэрхэн өөрийн гараар компьютер угсрах талаар цуврал нийтлэл бичье гэж бодлоо. Ихэнх хүмүүс нэг бол томоохон газраас бэлэн DELL худалдаж авах нь илүү найдвартай гэж боддог байх. Гэтэл бодит амьдрал дээр тийм компутер цааш нэмж сэлбэх боломжгүйгээс гадна мөн үнэ нь бас хэт өндөр байдаг. Тийм болохлээр ирээдүйдээ хоцрогдохгүй, хоцрогдлоо гэхэд сэлбэж болох хэлбэрээр өөрийн хүссэн компутэрээ хэрхэн угсрах талаар цуврал нийтлэл хүргэж байна.

    CPU хэрхэн сонгох

    Motherboard буюу эх хавтан хэрхэн сонгох

    VideoCart хэрхэн сонгох

    RAM ба тэжээлийн блок хэрхэн сонгох

    Monitor буюу дэлгэц хэрхэн сонгох

    Hard Disk буюу хатуу диск хэрхэн онгох
 

CPU-нд үндсэндээ 4 гол үзүүлэлт байдаг:

    Socket

    Хурд

    Кеш (cache)

    FSB (Front Side Bus)

1.Socket

Socket бол эх хавтан дээр байрлах үүр бөгөөд түүн дээр процессороо суулгаж өгнө гэсэн үг. Уг үзүүлэлт яагаад чухал вэ гэвэл та ямар socket-тай процессор сонгосноос хамаараад 2-3 жилийн дараа шинэчлэж болох эсэх нь шийдвэрлэгдэх юм.

2.Хурд

Хурд бол ойлгомжтой.Процессорын хурдны нэгж нь Герц (MHz).Хэдий чинээ өндөр байна төдий чинээ сайн.

3.Кеш (cache)

Кеш (cache) нь санах ой(RAM) ба процессор хоёрын хоорондох буфер бөгөөд нэг ёсондоо санах ойруу сандахгүй өөрийн кеш уруугаа ханднаа гэсэн үг тиймдээ ч хурдан ажилна гэсэн үг.Ихэнх орчин үеийн процессор 3 үеийн кештэй байдаг.
Нэгдүгээр үеийн кеш(L1) хамгийн баша бөгөөд хамгийн хурдан нь уг кештэй зөвхөн процессорийн цөм л хандаж ажилладаг.
Хоёрдугаар үеийн кеш(L2) нь багтаамжийн хувьд арай том.
Гуравдугаар үеийн кеш(L3) нь багтаамжийн хувьд бүр том гэхдээ удаан.

4.FSB (Front Side Bus)

Уг үзүүлэлт нь үндсэндээ процессор хэрхэн бусад эд ангитай хандаж ажиллах хурд юм.
Энд анхаарах нэг зүйл нь таны процессорийн FSB-ны хурдийг эх хавтан чинь мөн дэмждэг байх ёстой гэдгийг анхаарна уу.
Эс тохиолдолд бүх юм ажиллахгүй.

Turbo boost

Доорх 3 хүснэлтэнд Turbo boost гэсэн багана байгаа бөгөөд энэ нь тухайн процессор заасан хурд дээрээ хэт ачаалалтай үед нэг цөм нь 133Mhz(2 цөм бол 266Mhz) нэмэгдэн ажиллах боломж юм.

За ерөнхийдөө нэг иймэрхүү эцэст нь гэж хэлэхэд хэзээч битгий хайрцаггүй задгай процессор авч байгаарай. Манайхны хэллэгээр Бокстой(Box) процессор авч байгаарай мөн зүгээр нэг i3,i5,i7 биш яг ямар загвар нь ямар үзүүлэлтэйг нь дээрх хүснэгтээс харицуулж аваарай.

Эх сурвалж: www.likeit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж