Энэ онд Оросын эдийн засаг 5,5 хувь хүртэл уналтыг үзүүлнэ гэсэн дүгнэлтийг олон улсын чансааны агентлаг Moody's гаргалаа гэж Bloomberg мэдээлжээ.
Дэлхийн банк өөрийн ээлжинд, Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн уналтын өмнөх 0,7 хувь гэсэн дүгнэлтээ залруулан 2015 онд уналт нь 2,9 хувь гэсэн байна.
Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Улюкаев өмнө нь ярихдаа, нефтийн үнэ $45 ам.доллар байх нөхцөлд ДНБ-ний үйлдвэрлэлт 4–5 хувь байх магадлалтайг хэлсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР