Нефтийн үйлчилгээний томоохон компани болох "Schlumberger" 9000 ажлын байраа цомхотгохоор болсон тухай Agence France-Presse мэдээлэв. Нефтийн үнийн уналт ийм алхам хийхэд хүргэжээ.
Төсөв буурсаны улмаас ажилчдынхаа 7,5%-ийг цомхотгохоос өөр аргагүй боллоо гэж компаниас мэдээлсэн байна.
Үүнээс өмнө чансааны Moody's агентлаг мэдээлэхдээ, нефтийн экспортын компаниуд жилийн турш өөрийн зарлагаа 30–40% хүртэл буулгахаас өөр аргагүй боллоо гэсэн юм. Хүндрэл нь Schlumberger, Halliburton, Baker Hughes зэрэг том компаниудад жижиг компаниудыг бодвол арай зөөлөн тусах ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР