Хүүхдэд зориулсан Оддын жагсаал анх удаа

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Хүүхдэд зориулсан Оддын жагсаал анх удаа

Хүүхдүүдээ, та нар өөрийн хайртай  үлгэрийн баатартай уулзахыг хүсч байна уу? Тэгвэл чиний мөрөөдөл Хүүхдэд зориулсан үүрэн холбооны анхны үйлчилгээ Stars-с зохион байгуулж байгаа ‘’Stars carnaval’’ дээр биелэх болно.  Өдөр бүр тв-ээр үздэг хүүхэлдэйнүүд, үдэш бүр аав ээжээрээ уншуулдаг номныхоо баатруудтайгаа  ‘’Stars carnaval’’ дээр уулзацгаая. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс хүүхдийн баяраар зохион байгуулах Гайхамшигт 7 хоногийн нэг өдөр болгон Мобикомын Stars -ийн ах эгч нар нь Stars өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд хамгийн том бэлэг болгон Далайн дээрэмчид, Бонгын найзууд, бяцхан Одод, бөмбөрийн тоглолт, харийн ертөнцийн Avatar гээд олон баатруудаас бүтсэн оддын жагсаалыг 5-р сарын 30-нд зохион байгуулах гэж байна. Мэдээж Stars хотхоноор зочилсон хүүхэд бүрт гайхалтай сайхан бэлэг, сонин содон үзүүлбэр, сонирхол татам тэмцээн уралдаан, онцгой сонин урамшуулал хүлээж байна. Харин чи үлгэрийн баатрын дүрд хувирч ирэхээ мартуузай.  Хамгийн сайн хувирч чадсан хүүхдүүдийг шалгаруулах учраас хичээж ирээрэй найзаа. 5-р сарын 30-ний бас нэгэн нууцаасаа задлахад 15-18 цагийн хооронд болох шоу тоглолтоор Good boys, L guards, Rapper Gee, Universe best songs наадмын шилдэг оролцогчид та нартаа зориулан  өөрcдийн дуу хоолойгоор бэлгээ барих болно. Хүүхэд бүрийг Оддын жагсаалд нэгдэхийг урьж байна.

Хүүхдэд зориулсан үүрэн холбооны анхны үйлчилгээ Stars.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж