БНХАУ-ын даргад эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын даргад эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаод эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ.
Уг эмгэнэлд “БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ху Жинтао танаа

Эрхэмсэг ноён Дарга аа,
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөхнуур мужийн Юйшу түвд үндэстний өөртөө засах тойрогт болсон газар хөдлөлтийн гамшгийн улмаас олон зуун хүний амь нас эрсдэж, үлэмж хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсанд Эрхэмсэг ноён Дарга Танд болон Танаар уламжлан найрсаг Хятадын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.
Таныг гүнээ хүндэтгэсэн Цахиагийн Элбэгдорж” гэжээ.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж