Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Энэ хэн бэ ?

Та энэ гэрэл зургийн эзнийг Холливуудын хөөрхөн хүүхнүүдийн нэг гэвэл итгэх үү ? Холливуудын хамгийн дур булаам бүсгүй гэгдэж байсан  Скарлет Йохансен “W magazine”  сэтгүүлд  дэлгэцэнд мөнхөрсөн бүсгүйчүүдийг өвөрмөц өнгөөр харуулахыг хичээсэн гэнэ. Вууди Аллен ба түүний бүсгүйчүүд хэмээх уг гэрэл зургийн цомогт жүжигчин  Скарлет 1870-аад Францын домог болсон жүжигчин Сара Бернардт, Америкийн инээдмийн киноны  нэрт найруулагч, жүжигчин Бастер Китон, Италийн нэр найруулагч Федерико Феллиний  эхнэр, жүжигчин Жульетта Масина, Германы алдарт дуучин, жүжигчин Марлин Диетрих нарын дэлгэцийн оддыг дуурайхыг хичээсэн ажээ.  Уг гайхалтай гэрэл  зургийн цомог ирэх зургадугаар сараас эхлэн загварын нэртэй сэтгүүлд цувралаар нийтлэгдэх юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж