Кубаас тамхи, согтууруулах ундаа оруулахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2015.01.16-нд нийтлэгдсэн

Кубаас тамхи, согтууруулах ундаа оруулахыг зөвшөөрөв

Кубаас тамхи АНУ-руу оруулж ирэхийг зөвшөөрчээ

 

АНУ, Куба улсын харилцаа сэргэж, хоёр орны хооронд худалдаа наймаа, аялалын шинэ дүрэм журам хэрэгжиж эхэллээ. Шинэ журмаар Кубаас 100 ам.долларт багтах согтууруулах ундаа, тамхи зэргийг АНУ-ын хилээр авч орохыг зөвшөөрсөн байна. Мөн америкчуудыг Кубад кредит картаа ашиглахыг зөвшөөрснөөр хүссэн хэмжээгээр мөнгөө үрэх боломжийг олгожээ. Үүгээр ч зогсохгүй Америкийн бизнес эрхлэгчдэд Куба руу гар утас, компьютерийн программ хангамж гэх мэт зарим төрлийн техник технологийг экспортлох, интернэтээр хангахыг зөвшөөрсөн аж. Гэхдээ АНУ Кубын эсрэг худалдааны хоригоо бүрэн цуцлаагүй байгаа юм.

 

Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн туслах Роберта Жакобсон тэргүүтэй албаныхан ирэх хоёрдугаар сард Кубад айлчлан цагаачлалын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

АНУ, Куба улсууд 1961 онд тасарсан дипломат харилцаагаа сэргээхээр өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрээ хэлцэл байгуулсан юм. АНУ-тай харилцаагаа сэргээхийн тулд Кубын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 53 улс төрийн хоригдлыг суллажээ. АНУ-ын Засгийн газрын агентлагаас мэдээлснээр 2014 онд 170 мянга орчим хүн Куба улс руу аялсан байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж