Хүний хүсэл гэдэг зүйл хүмүүнийг хар бараан ертөнц рүү дагуулж байдаг болов уу эсвэл гэгээлэг ертөнцийн хаалгыг нээдэг юм болов уу. Хэзээ ч биелэшгүй хүсэл хүртэл амьдралд биелэлээ олоход…Бүсгүйн амьдралд нэгэн хүүхэлдэй орж ирсэнээр түүнд санаанд оромгүйгээр хүсэл бүхнээ биелүүлэх боломж олддог. Харин хүслийн төлбөр жаахан л цус. “Хүүхэлдэй” аймшгийн кино нэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийх нь ээ.
“Кино цамхаг” студийн бүтээл “Хүүхэлдэй” аймшгийн киноны гол дүрд жүжигчин Н.Мөнхсоёл, Соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнгөнтулга, Соёлын тэргүүний ажилтан М.Саранцэцэг нар тогложээ.
Э.ТЭКҮ