"Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ.
"Саусгоби сэндс"-ийн удирдлагуудыг 35 орчим тэрбум төгрөгийг татвараас зайлсхийсэн болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна. Прокурорын газраас өгсөн мэдээллээр энэхүү хэрэг нь учруулсан хохирлын хэмжээгээр нэгдүгээрт бичигдэх хэмжээний хэрэг юм байна.
Д.ЖАРГАЛ