Английн Премьер лигийн "Ливерпүүл" клуб "Барселона" клубын Камерун хагас хамгаалагч Алекс Сонгийг авахаар сонирхож эхэллээ. Одоогийн байдлаар Сонг Премьер лигийн "Вест Хэм" клубт хүчин зүтгэж байгаа бөгөөд өнгөрсөн зун "Барса"-гаас зээлээр ирсэн юм. Түүний хувьд "Вест Хэм"-д ирсэн цагаасаа эхлэн хуучин "Арсенал"-д гялалзаж байсан шиг ээ сайн тоглолтыг үзүүлж байгаа нь "Вест Хэм"-д бүр мөсөн үлдэх боломжийг олгож байгаагийн зэрэгцээ "Ливерпүүл" клубын анхааралд өртсөн явдал болж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn