Монголын нүүдлийн соёл “Этгээд археологи”

Хуучирсан мэдээ: 2015.01.16-нд нийтлэгдсэн

Монголын нүүдлийн соёл “Этгээд археологи”

Гэрэл зурагчдын дунд зохиогддог “LensCulture visual storytelling award 2014” наадмын ялагч БНСУ-ын гэрэл зурагчин Даесунг Ли Монголын нүүдлийн өв соёлыг цөлжилттэй холбон харуулсан гэрэл зургуудыг өөрийн www.indiphoto.net сайтад байршуулжээ.

Тэрбээр энэхүү цуврал бүтээлээ “Этгээд Археологи” хэмээн нэрлэсэн байна.

Даесунг Ли “Монгол улс нүүдэлчин соёлын хамгийн сонгодог төв улс билээ. Сүүлийн жилүүдэд хотжилт нэмэгдэн Монголчуудын ердөө 35 хувь нь л нүүдэлчин амьдралаар амьдарч байна.

Монгол Улсын Засгийн Газраас хийсэн судалгаагаар, ойролцоогоор 850 нуур, хоёр мянга гаруй гол мөрөн ширгээд байна. Энэ нь цөлжилт үүсгэхэд нөлөөлж сүүлийн 30 жилийн хугацаанд нийт газар нутгийн 25 хувь нь цөлжиж, 75 хувь нь цөлжих эрсдэлтэй байдалд байна.

Байгаль экологийн энэхүү огцом өөрчлөлт нь үеэс үед уламжлагдан ирсэн Монголчуудын нүүдлийн соёл иргэншилд заналхийлж, ирээдүйд музейн үзмэр ч болж магадгүй байна” хэмээн онцолжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж