БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА нийгэмлэгийн мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2015.01.16-нд нийтлэгдсэн

БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА нийгэмлэгийн мэдэгдэл

2015 оны 1-р сарын 11-ний орой БНХАУ-ын хоёр бизнес эрхлэгч Улаанбаатар хот дахь ажлын байрандаа дээрэмдүүлж, хэрцгийгээр хөнөөгджээ. Хэрэг болсны дараа Монголын цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг барьсан. Одоогоор уг хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Энэхүү хэрцгий жигшмээр хүн амины хэрэг нь Монголын нийгмийн бүхий л салбарт том цохилт болсон юм. Монголд байгаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд энэхүү үйл явдалд гүнээ харамсаж байна.

Үүний зэрэгцээ уг хэрэг БНХАУ болон олон улсад цочирол төрүүлж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. БНХАУ-ын ард иргэд болон олон улсын байгууллагуудаас хохирогчдын ар гэрийнхэнд утас болон захидлаар тасралтгүй эмгэнэл илэрхийлсээр байна.

БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэгээр дамжуулан Монголын Улсын Засгийн Газарт гэмт хэрэгтэнг шударгаар шүүж өгөхийг хүсч байна. Үүний төлөө БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулагчдын “Зун-хуа” нийгэмлэг болон бусад нийгэмлэг холбоо Монгол улсад  үйл ажиллагаа эрхэлдэг Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн нэрийн өмнөөс Монголын засгийн газарт доорхи гомдлыг гаргаж байна. 

Нэг . Хуулийн дагуу хэрэгтэнг хатуу шийтгэх 

Энэ хэрэг нь Монгол Улсын хуулийг зөрчсөн, хүний ёс,  ёс суртахууны доод хязгаар, нийгмийн шудрага ёсны өдөөн хатгалт юм . Хууль дүрэмтэй ямар ч газарт хүлээн зөвшөөрөгдөшгүй хэрэг юм. Шударга ёс сахих нь аль ч улс орны даган мөрдөх ёстой энгийн журам юм . Монгол улсын шүүхийн байгуулагыг энэ хэргийг хуулийн дагуу хурдан шуурхай шийдэж гэмт этгээдийг шийтгэж бодит арга хэмжээ авч хохирогчдын гэр бүлд тайвшрал өгөхийг бид хүсч байна . 

Хоёр . Хохирогчдын гэр бүлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх 

Аз жаргалаар дүүрэн байсан эдгээр гэр бүлийхэнд аймшигт зовлон ирж хайрт хүмүүсээсээ салсан нь тэдэнд хичнээн их уй гашуу шаналал билээ . Энэ хоёр хохирогчийн гэр бүлийнхэн Монголд ирсэн бөгөөд Монголын Засгийн Газар болон нийгмийн бүхий л салбарынхан хохирогчийн гэр бүлд тайвшрал өгч Монголд байх хугацаанд хүмүүнлэгийн тусалцаа үзүүлнэ үү хэмээн хүсч байна . 

Гурав. Монголын нийгэмд үнэн бодит мэдээлэл өгөх

Энэхүү цочром хэрэг болсноос хойш маш олон шударга сэтгэлтэй Монгол иргэд энэхүү хэрэгт бухимдан дургүйцэж ар гэрийхэнд нь эмгэнэл илэрхийлсэн бөгөөд нэгэн Монгол хүн өөрийн биеэр БНХАУ-аас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайдын Яам дээр ирж эмгэнэл илэрхийлсэн. Үүнд бид их талархаж сайнаар хүлээн авсан. Үүний зэрэгцээ Монголын Засгийн газар болон нийгмийн бүхий л салбарынхан энэ хэргийг шударга ёс хүнлэг сэтгэлээр хуулийн дагуу зөв шударга шийдэж, нийгэмд үнэн бодит мэдээлэл бий болгон хэвлэл мэдээллийн зөв хандалга төрүүлж Хятад-Монголын найрсаг харилцааг сэвтээхгүй, цаашдын хөгжилд суурь тавьж өгнө үү хэмээн хүсч байна . 

Дөрөв. Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах

Хятад Монгол хоёр улс нь эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг явуулдаг. Хядатын аж ахуйн нэгжүүд Монголд үйл ажилгаа явуулах нь Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна Хятад Монголын найрсаг харьцаанд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Бид хуулийн дагуу үйл ажилгаагаа явуулж, ард түмний ёс заншилыг хүндэтгэн мөн нийгмийн хариуцлага хүлээхдээ бэлэн байдаг. Үүний зэрэгцээ,  БНХАУ-ын иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хууль ёсоор  хамгаалж байхыг шаардаж байна. 

2014 оны 8 сард Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпин Монголд амжилттай айлчласан бөгөөд Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагаанд сайхан уур амьсгал бүрдүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүд  Монголд хөрөнгө оруулна гэсэн найдлагаар дүүрэн байсан. Дээрх хэрэг явдал нь хувийн шинж чанартай, санаандгүй үйлдсэн гэж үзэж болох ч, хэрэв зөв зохистойгоор шийдэж чадахгүй бол шудрага ёсонд нийцэхгүй бөгөөд нийгэмд гадаад болон Хятад иргэдийг гадуурхан, дарамтлах явдлыг зогсоож чадахгүйд хүрнэ. Ингэснээр Монгол Улсын олон улс дахь нэр хүндэд нөлөөлөөд зогсохгүй маш олон гадаадын болон Хятадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхэд саад болох юм. Энэ нь мэдээж Монгол Улсын тэр дундаа Монгол иргэдийн эрх ашигт нийцэхгүй юм.  Иймээс Монгол Улсын Засгийн Газар энэ хэрэгт анхаарал хандуулан, зохих арга хэмжээг авч хөрөнгө оруулалтын орчинг улам бүр сайжруулан Монгол Улсын эдийн засаг хийгээд нийгмийн хөгжлийн бат суурийг бий болгоно хэмээн найдаж байна.

 

БНХАУ-ААС МУ-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗУН-ХУА НИЙГЭМЛЭГ

МОНГОЛ-ӨВӨРМОНГОЛЫН БИЗНЕС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХОЛБОО

ЖЭЖИАН-МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ НИЙГЭМЛЭГ

МОНГОЛ ДАХЬ ХЯТАДЫН УРД МУЖИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО

2015 оны 1 сарын 16

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж