Д.Зоригт сайдын үгэнд итгэж болох уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайдын үгэнд итгэж болох уу?

Шатахууны асуудлаар Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт өнгөрөгч өдрүүдийн хэвлэлийн дугаар алгасалгүй тайлбар өгсөн. Гэвч түүний амнаас гарсан үгс хоорондоо зөрөлдөх болов. “Хэнд итгэх вэ” гэдэг асуулт олон нийтэд байсан бол “Хэзээ хэлсэн үгэнд нь итгэх вэ” гэдэг асуулт бас гарч ирлээ. Тэрээр уржигдрийн өгсөн мэдээлэлдээ “байдал хэвийн” байна гэдэг үгийг “дахин хэлье” гэх үгнийхээ урд хойно нь оруулж хэд хэдэн удаа давтсан бол, үүнээс ганцхан хоногийн дараа “байдал маш хүнд байна” гэдэг үгийг олонтаа дурдав.  

Тавдугаар сарын 25-ны Ардын эрх” сонинд
өгсөн тайлбар

Тавдугаар сарын 26-ны “Ардын эрх” сонинд өгсөн тайлбар

-Шатахууны
үнэ нэмэгдэж, түлш хомсдох нь гэх айдас олон хүнд байна. Энэ талаар тайлбар
хийгээч?

-Өнөөдрийн байдлаар
шатахуу­ны үнэ бүх компаниуд дээр хэвийн байгаа. Зарим нэгэн станц дээр
хомсдол гарсан тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Гэвч дийлэнх газруудад хэвийн
байгаа.

Шатахуун түгээх станцууд дизе­лийн
түлшгүй болж, хязгаарлалт хийж эхэлсэн тухай мэдээллийн хэрэгс­лүүд цацаж
эхэллээ.
Энэ талаар тайлбарлаач?

Дизель түлшний хомсдол,  хяз­гаар­лалтууд
бол байгаа шүү дээ. 
Тээвэрлэлтийн
зардал нэмэгдэж бай­гаа. Тийм учраас шатахууны үнэ өсч байгаа. Энэ асуудлыг
Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Байдал бол хэвийн
байгаа
.

 

Ер нь байдал маш хүнд байна.

 

ОХУ-д хомсдол үүсч,
зарим газраар хязгаарлалтай байгаа гэнэ. Харин ийм нөхцөлд манай улсын нөхцөл
байдлыг ойлгоод тодорхой хэмжээгээр эерэг хэлэлцээрүүд хийж байгаа.

 

ОХУ тохирсон байсан хэмжээгээр шатахуун нийлүүлэхгүй
байна.  Засгийн газрын хуралдаанаас үүссэн нөхцөл байдалтай
холбоотойгоор онцгой байдлын чиг­лэлээр хэд, хэдэн арга хэмжээ авахаар
боллоо.

ОХУ-д байдал хүнд байгаа юм чинь, ирэх
саруудад Монголд хүндрэл үүсэхгүй гэж үү?

-Зургадугаар сарын
дундуур байдал эргээд хэвийн байдалдаа орно.

 

Ирэх сард байдал ямар байх бол?

Гэхдээ өнөөдрийн байдлаар  шата­­хууны
ачилт хийгдэхгүй байгаа учраас маш хүнд байна л даа.

Нэг өдрийн хооронд нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдөөгүй гэдгийг хэн ч мэднэ.  Гэтэл Засгийн газрын сайд маань яагаад ийнхүү ганц өдрийн хооронд өдөр шөнө мэт мэдээлэл хийнэ вэ. Магадгүй эхний удаагийн тайлбарыг нь олон нийтийг түгшээхгүй байх гэсэн “сайхан сэтгэл” гэж найдаад үүгээр төгсгөе.

Гэвч сайдыг өгсөн мэдээлэлд хүртэл итгэх боломжгүй нь гэж бодохоор сонин санагдаад байх юм даа.

Б.МАНДАХ


Зохиогчийн эрх:
 "Ардын эрх сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж