39,3 сая еврогийн нөхөн төлбөр олгожээ

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

39,3 сая еврогийн нөхөн төлбөр олгожээ

Үндэсний шигшээ багийн тоглолтын үеэр гэмтсэн тамирчдад Олон улсын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн 2014 онд нийтдээ 39,3 сая еврогийн нөхөн төлбөрийг тусгай хөтөлбөрийн хүрээнд олгосон байна. Олон улсын  уулзалт тоглолтын үеэр гэмтсэн тамирчдад нөхөн төлбөр олгох Club Protection хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд  энэ хөтөлбөрийн хүрээнд 126 тохиолдол бүртгэгдэж, эм эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг нь нийлүүлсэн юм байна. Энэ хөтөлбөр нь 2018 оныг хүртэл үргэлжлэх юм. Үүнээс гадна энэ жилээс эхлэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн  багийн олон улсын тоглолтуудад оролцох тамирчдыг эрсдэлээс хамгаалах нөхөн төлбөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж