Нутгийн баруун хагаст үүлшиж,баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг , Халхголын сав нутгаар 17-22 градус,говийн нутаг болон Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.