Волноваха тосгоны ойролцоо их бууны суманд зорчдын автобус оногдон 11 хүн алагдсаныг НҮБ-ын дарга Пан Ги Мун эрс буруутган буруутнуудыг хариуцлагад татахыг уриалав. Ерөнхий нарийн бичгийн дарга гал зогсоох дэглэмийг сахин Минскийн тохиролцоог биелүүлэхийг сөргөлдөгч талуудад уриалав.
Мягмар гаригт Украины хүчнийхэн Донецк мужийн Волноваха суурины ойролцоо зорчигчдын автобусыг буудсан юм. Үүнээс болж 12 хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан аж. Украины тал энэ хэрэгт сайн дурынхныг буруутгаж буй. Энэ хэрэг гарсны дараа Украины ерөнхийлөгч Петр Порошенко шинэ дайчилгааг зарласан зарлигт гарын үсгээ зурсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР