Сэтгүүлч,
кино найруулагч Д.Төрмөнх, орчуулагч Б.Баяржаргал нар Дэвид Троттиерын
“Кино зохиолчдын библи” номыг орчуулан худалдаанд гаргалаа. Энэхүү
номын нээлт өнөөдөр “Тэнгис” кино театрт болсон юм. Сэтгүүлч, кино
найруулагч Д.Төрмөнх эл бүтээлтэй дөрвөн жилийн өмнө танилцаж байснаа
өнөөдөр ийнхүү Монголын кино бүтээгчдэд орчуулан хүргэлээ. Арваад жилийн
өмнө “Боролдой” студийн захирал С.Мягмар продюсерла н.Магнайдорж
орчуулсан жижгэвтэр кино урлагийн тухай ном гарч байснаас хойш кино
бүтээгчдийн номын санд орчуулгын шинэ бүтээл нэмэгдээгүй. Харин өнөөдөр
370 хуудас бүхий “Кино зохиолчдын библи” гэсэн нэртэй томоохон бүтээлийг
орчуулан гаргаж байна.
Сэтгүүлч,
кино найруулагч Д.Төрмөнх номоо орчуулан бэлэн болгосон ч ивээн тэтгэгч
олдохгүй хоёр гурван жил болжээ. Харин “Тэнгис” кино театр хамт олон
долоон жилийнхээ ойгоор энэхүү бүтээлийг ивээн тэтгэхээр болжээ.
Монголын кино хөгжих, эс хөгжих тухай яригдаж байгаа энэ үед сайн кино
зохиол гэдэг бол хамгийн чухал зүйл юм.
Номын
эхний хуудсанд “Кино хийхэд хэрэгтэй гурван зүйлийн тухай нэгдүгээрт
сайн зохиол, хоёрдугаарт сайн зохиол, гуравдугаарт сайн зохиол” гэж
бичжээ. Тэгвэл монгол залуусын хувьд кино зохиолыг яаж бичих вэ гэдэг
асуулт гарч ирж байж болох. Харин энэнхүү ном нь хэрхэн Холливудын
аргаар кино бичих тухай гарын авлага болох юм. Номонд бидний амьдралд
ойр, сайн мэдэх “Титаник”, “Матрикс”, “Бөгжний эзэн” зэрэг бүтээлүүдийг
жишээ болгон авсан.
Мөн
номонд бичсэн киногоо Холливудад хэрхэн худалдах талаар мэдээллүүд
болон харилцах вэб сайтуудыг хавсаргасан байна. Кино найруулагч
Д.Төрмөнх “Монголын кино бүтээгчид энэхүү бүтээлтэй танилцсанаар маш
сайн зохиол бичин англи хэл дээр орчуулан Холливуд руу өгөх хаалга
нээгдэж байгаад би баяртай байна” хэмээн хэлсэн юм. “Кино зохиолчдын
библи” ном өнөөдрөөс бүх номын дэлгүүрүүдээр 30 мянган төгрөгөөр
худалдаалж эхэллээ.
Г.Даша