Францад үйлдэгдсэн цуврал аллагын дараа терроризмд дэмжлэг үзүүлсэн хэргээр 50 гаруй эрүүгийн хэрэг үүсгэсэн тухайAgence France-Presse дамжуулсан байна.
Терроризмыг сурталчилсан хэмээн алиалагч Дьедоныг баривчилсан байлаа. Мөн нийтэд “терроризмыг алдаршуулсан” гэж 37, “террор хийхээр заналхийсэн” гэж 13 хэргийг тус тус нээжээ. Үүний зэрэгцээ лалын сүмийн хана туурганд бичиг эрээчсэн, мусульмануудын ёслол үйлддэг газрыг шатаасан гэх мэтийн хорь гаруй хэргийг нээн мөрдөж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР