Хошин урлагийн “Шинэ үе” продакшнаасаа гарч, “U Film” студи байгуулан кино урлагт хүч үзэх болсон жүжигчин Г.Ундармаа саяхан өөрийн найруулсан шинэ кино “Тютю”-г үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.
Тэрбээр киноны нээлтэн дээрээ номин өнгийн хамбан хослолоор гоёсон байсан нь үнэхээр дэгжин харагдуулж байсан юм.
“Тютю” бол түүний найруулсан хоёр дахь кино ба өмнө нь “Single Ladies” киног найруулж, өөрөө гол дүрд нь тоглож байсан билээ.
Т.АНУ