Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ. Тэмцээний дөрвөн өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй ёкозүна Хакүхо, ёкозүна Харүмафүжи болон маэгаширагийн 6-с барилдаж буй Окиноүми нарын гурван бөх башёг тэргүүлж байна. Харин ёкозүна Какүрюү, озэки Кисэносато, Гоэйдо, Египетийн Оосүнаараши нарын 10 бөх гурван даваатай, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн араас нэхэж байна.
Өнөөдөр ёкозүна Хакүхо нэг ч даваа аваагүй яваа М-2 Икиойтой, ёкозүна Харүмафүжи комосүби Точиоозантай барилдана. Мөн ёкозүна Какүрюү нутгийн бөх Тэрүнофүжитэй оноолт таарчээ. Энэ башёд маэгаширагийн 2-с барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээний хоёр, гурав дахь өдөр япончуудын найдвар озэки Гоэйдо, Кисэносато нарыг дараалан ялсан юм.
Монголын бөхчүүдээс: (4 өдрийн дараах байдлаар)
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-0
Ёкозүна Какүрюү М.Ананд 3-1
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 2-2
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-2
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 2-2
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-2
M-13 Араваши Э.Дөлгөөн 3-1
M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 2-2
Жюүрёо:
Зүүний 2 Асасэкирюү Б.Дашням 1-3
Барууны 4 Таканоива А.Баасандорж 1-3
3-5 Шёотэнро Д.Нямсүрэн 0-4
3-9 Сэйро А.Өнөболд 2-2
3-12 Азүмарюү С.Тодбилэг 3-1
3-14 Сакигакэ Я.Баттүшиг 1-3 гэсэн амжилтай явна.
Тэмцээний дөрөв дэх өдрийн фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР